Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн Засаг дарга хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах чиглэлээр захирамж гаргасан. Уг захирамжид амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн оронг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулахаар тусгасан юм. Тодруулбал, тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 27-ны Бямба гарагт, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 28-ны Ням гарагт өглөөний 08:00 цагаас 20:00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ