ОХУ олимпийн наадмаас медаль авсан бүх тамирчиддаа “BWM” бэлэглэлээ

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэгдэл 31 дэх удаагийн Риогийн олимпод 200 гаруй орны тамирчид оролцон шилдгүүдээ тодрууллаа. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, медалийн тавцанд төрийн дууллаа эгшиглүүлсэн шилдэг тамирчид эх орон руугаа буцаж байна.
ОХУ-ын тамирчид эх орондоо газардасан даруйд холбогдох албаныхан нь угтан авч олимпоос медаль авсан тамирчин бүрийгBMW спорт загварын машин, хамгийн багадаа1.7 сая рублиэр урамшуулжээ. ОХУ-ын удирдлагууд алтан медальтнаа BMW X6 машин, дөрвөн сая рублт, мөнгөн медальтнаа BMW X5 машин, 2.5 сая рубль, хүрэл медаль авсан тамирчнаа BMW X3 загварын машин, 1.7 сая рублиэр тус тус шагнасан байна. ОХУ-ын хувьд 19 хүрэл, 18 мөнгө, 19 алтан медаль нийтдээ 56 медаль авч, энэ тоогоор дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ