Согтуугаар жолоо барьсан 60 жолоочийг илрүүлжээ

2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 304 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал:
1. СБД-ийн нутаг 7-н буудлын “МТ” ШТС-ын зүүн үамд амины T.Prius маркийн автомашины жолооч Т нь явган зорчигч 7 настай М-г мөргөж гэмтээсэн.
Хөдөө орон нутагт:
1. Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Ухаадай толгой гэдэг газар шороон замд Мустанг-5 маркийн М жолоочтой мотоцикль онхолдож, жолооч 28 настай М-н амь нас хохирсон.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ