Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааны байршлууд

Нийслэлийн замын хөдөлгөөний төвлөрлийг сааруулах, иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс нийслэлийн төвийн 6 дүүргийн 33 байршилд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны өргөтгөсөн худалдаа гарч байгаа юм.

Зөвхөн Нарантуул захад л гэхэд энэ төрлийн худалдааны 140 цэг ажиллаж байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн сурагчийн дүрэмт хувцас үйлдвэр, материалын чанараасаа шалтгаалаад 81300-123700 төгрөгийн үнэтэй байна.

Хичээлийн жилийн өргөтгөсөн худалдаа:

-Баянгол дүүрэгт “Арк” зочид буудал, “Тод өнгө” ХХК, Номин их дэлгүүр, Номин супемаркет, Байгаль-Эн цогцолбор, Оргил худалдааны төвд,

-Хан-Уул дүүрэгт Ажилчны алдар талбай, “Хоум плака-2”, Яармагийн худалдааны төв, Оргил төв, Номин хайпермаркет, дүүргийн Соёлын төвийн гадна талбай,

-Сүхбаатар дүүрэгт Цэрэндоржийн гудамж, Сүхбаатарын талбай, Улаанбаатар их дэлгүүр, Метромолл, Аса цирк, Сарны титэм,

-Сонгинохайрхан дүүрэгт Сүлжмэлийн үйлдвэрийн урд талбай, 16-р хорооны үйлчилгээний төв, Номин, Макс, Миний сүлжээ дэлгүүр,

-Баянзүрх дүүрэгт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гадна талбай, Дүнжингарав, Тэнгэр бөөний төв, E-mart, Амгалангийн Оргил худалдааны төв,

-Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Улсын их дэлгүүр, Алтай төв, Peace mall МТОТ ХХК-ийн гадна талбайд гарч байгаа бөгөөд есдүгээр сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ