Улаанбаатарт 22 хэм дулаан

Тариаланчид, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн болон говийн аймгуудын нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говиор 27-32 градус, говь талын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ