"Дөл" хотхоны нээлтийн ажиллагаа нийгэмд чиглэнэ

"Дөл" хотхоны нээлт өнөөдөр 15:00 цагт болно. Уг нээлтийн үйл ажиллагаа нь 13:00 цагаас эхлэх бөгөөд 16:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Нийслэлд баригдаж буй хотхоноос анх удаа нээлтийн үйл ажиллагаа нийгэмд чиглэгдэн зохион байгуулагдаж байгааг онцлон дуулгаж байна. Тодруулбал, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус хамт олон оюутан залуусаа сургалтын төлбөрөөр дэмжихийнзэрэгцээ 115-р сургуулийн тохижилтонд дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

Мөн "Ээлтэй ертөнц" ТББ-ын ээжүүдийн бүтээгдэхүүнийг дэмжин худалдаа явуулах бөгөөд нийт 5 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдэд өгөх гэж байгаа гэдгээ бидэнд дуулгалаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ