"Тэнүүн огоо" ХХК-ийн автобусны жолооч хүн унагаж гэмтээжээ

2016 оны наймдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 316 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 248 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал:
1. СБД-ийн нутаг Чагдаржавын гудамж, “Edelweiss” зочид буудлын урд замд H.Grace маркийн авто машины жолооч Л нь явган зорчигч 57 настай эмэгтэй Ц-г мөргөж амь насыг нь хохироосон.
2. СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Хархорин захын хойд замд Тэнүүн огоо ХХК-ийн H.Aero city маркийн автобусны жолооч П нь зорчигч 42 настай эмэгтэй О-г унагаж гэмтээсэн.
Хөдөө орон нутагт:
1. Ховд аймгийн Буянт сумын нутаг Цагаан бургас багийн Хар цохио гэх газар шороон замд N.Carina маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 42 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ