Шугам замд хяналт шалгалт үргэлжилж байна...

Амралт зугаалгын улирал дуусч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж байгаа бөгөөд орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн 58 чиглэлд 103 тээврийн хэрэгслээр 4080 зорчигч хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байна.
Увс - УБ чиглэлд 8 тээврийн хэрэгсэл 334 зорчигч,
Баянхонгор - УБ чиглэлд 7 тээврийн хэрэгсэл 315 зорчигч,
Баян-Өлгий - УБ чиглэлд 7 тээврийн хэрэгсэл 252 зорчигч,
Ховд - УБ чиглэлд 6 тээврийн хэрэгсэл 346 зорчигч тус тус хөдөлгөөнд оролцож байна.
Эрхэм жолооч та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ