Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг БХД-т ажиллаж байна

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаарТөв аймгийн“Баян“ суманд гарсан малын гоц халдварт “Шүлхий” өвчний өнөөгийннөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарнийслэлийн Засаг даргын орлогчЖ.Батбаясгаланмэдээлэл хийж,нийслэлийн Онцгой байдлын газрын дарга,Цагдаагийн удирдлага, Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

Төв аймгийнБаян сум ньнийслэлийнБагахангай дүүрэгтэй хаяа залгаа.Шүлхий өвчин гарсан голомт нь тус дүүргээс 18 километрт оршдог байна. Өчигдрийн байдлаарХүнс, хөдөө аж ахуйн дэд сайдЖ. Саульегаар ахлуулсан ажлынхэсэг ажиллаж байсан юм.Малын гоц халдварт ”Шүлхий “ өвчнийг нийслэлдоруулж ирэхгүй байхталаархолбогдох бүхий л арга хэмжээг авч,халдваргүйжүүлэлт, ариутгалд шаардагдах хөрөнгийн судалгааг гаргах ажлын хэсгийг ахалж,амралтын өдрүүдэдБагахангай дүүрэгт ажиллах үүргийг нийслэлийн Засаг даргынорлогч Ж.Батбаясгаланд өгчээ.

“Шүлхий” өвчин гарсан голомтод өнөөдрийн байдлаар14 хот айлын5 мянга гаруйтолгой мал бий.Долдугаар сарын28-ны өдөрнийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдзахирамж гаргаж,гоц халдварт “Шүлхий“ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн юм. Энэ үүрэг даалгаврын дагуу салбар хариуцсан орлогчнийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд мэдээлэл хийсэн юм.

Вакцинжуулалтын ажил уг бүс нутагт эрчимтэй хийгдэж байна. Багахангай дүүрэгт350 үхэртвакцинжуулалт хийсэн.Голомтын бүсэд21 албан хаагч, 6 автомашин ажиллаж байна. Амралтын өдрүүдэд ажлын хэсэгБагахангай дүүрэгт ажиллаж, тус дүүргийн онцгой байдлын комисс хуралдаж, шаардагдах хөрөнгө мөнгө, ариутгалын бодис, хүн хүчний асуудлаарнийслэлийн Онцгой байдлын комиссын хуралдаанд танилцуулна.Нийслэлийн Онцгой байдлын комиссын хурлыг ирэх даваа гарагийн9 цаг30 минутад хийх тов гаргалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ