Сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг олжээ

Сүхбаатар дүүргийн 19 хороо, “Шарга морьт”-ын зуслангийн задгайд оршин суух хөгжлийн бэрхшээлтэй иргэн С /35 настай, эмэгтэй/ энэ сарын 25-ны өдрийн 15:00 цагт гэрээсээ гарч мод руу ороод сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 12:30 цагт хүлээн авч эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллагаас 5 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 20 иргэн нийт 31 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн С-г Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцсээс өчигдөр оройн 22:10 цагт тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн албан хаагч нар олсон тул эрлийн ажиллагааг зогсоожээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ