Үерийн эрсдэлтэй бүс, хамгаалалтын зурвас дахь айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ

Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүс, хамгаалалтын зурваст байгаа нэгж талбар бүхий айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ. Эхний ээлжинд тухайн ажлынтөлөвлөгөөний төсөл, холбогдох дүрэм журмыг боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулах юм.

Мөн Баянзүрх дүүргийн 8, 17 дугаар хорооны Ус-15, Эрдэнэтолгой орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний ус доошлуулах шугам сүлжээний трасс, хамгаалалтын зурваст орсон иргэн, аж ахуй нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар чөлөөлөх ажлыг 2016 оны есдүгээр сарын 10-ны дотор хийж гүйцэтгэх юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ