Зорчигч тээврийн нэгтгэлийн даргаар Г.Төмөрбаатарыг томилжээ

Нийслэлийн Засаг даргын энэ сарын 24-ний өдрийн захирамжаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨАТҮГ-ын дарга Ц.Одонтунгалагийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын даргаар Г.Төмөрбаатарыг томилжээ.
Ц.Одонтунгалаг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨАТҮГ-ын захирал нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 18/2016 дугаар контрактын гэрээний 3.7-д заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзээд энэ сарын 24-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн байна.
Харин Г.Төмөрбаатарыг томилохдоо Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээрзүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасныг тус тус үндэс болгосон гэжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ