Өнөөдрөөс бүх тээврийн хэрэгслийг шалгана

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн тухай хууль, Автотээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд хяналт, шалгалт зохион байгуулна.

Уг шалгалтыг өнөөдрөөс эхлүүлэх бөгөөд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах юм. Хамтарсан хяналт, шалгалтыг ирэх сарын 30-ны өдрийг хүртэл зохион байгуулна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ