Британийн эрдэмтэд: Сэтгэлийн таашаалын хортой тал ба ашиг тусын тухай

Өдөрт хорин ширхэг янжуур татах нь хүний насыг долоон жилээр богиносгож, харин хоёрын зэрэг жижиг аяга кофе уух нь насыг нэг жилээр уртасгадаг гэсэн дүгнэлтийг судлаачид хийжээ.

Хүн өдөр тутмын амьдралдаа авдаг сэтгэлийн таашаалыг ашиг тус өгдөг юмуу хор учруулдаг хэмээн хоёр хувааж болно гэж Британийн эрдэмтэд үзэж байна. Ашиг тус авчирдаг сэтгэлийн таашаал хортой зуршлыг саармагжуулж чадахгүй гэдгийг бас тэмдэглэжээ. Тиймээс хорт зуршлыг ерөөс ор тас мартвал зохино гэдгийг онцлон дурдаж байна.

Тийнхүү, ямар ч янжуур тамхи насыг 15 минутаар богиносгодог аж. Харин өдөр бүр хоёрын зэрэг жижиг аяга кофе уух нь насыг 12 сараар уртасгадаг байна. Гэвч энэ нь тогтмол кофе ууж, тамхи татдаг хүн насаа зургаан жилээр богиносгоно гэсэн хэрэг огт биш гэнэ.

Түүнчлэн телевизорын өмнө өнгөрүүлсэн хоёр цаг нь өдөр бүр хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн идсэнээс учрах хор хохиролтой яг адилхан. Тиймээс эдгээр зуршил нь насыг нэг жилээр богиносгодог гэдгийг эрдэмтэд бас тэмдэглэжээ.

Согтууруулах ундаа хэрэглэхдээ өөрийн бие махбодид хүний учруулдаг хор хохирлын тухайд гэвэл, мэргэжилтнүүд хоёр бүлгийг онцлон дурдсан байна. Өдөр бүр хоёр бокал дарс уудаг эрчүүд насаа гурван сараар, харин эмэгтэйчүүд 16 сараар богиносгодог аж.

Спортоор хичээллэхийг ашиг тус өгдөг таашаалд хамруулжээ. Өдөр бүрийн хагас цагийн биеийн ачаалал насыг хоёр жилээр уртасгадаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ