Оюутны байранд тэсэрч, дэлбэрэх зүйл байна гэсэн дуудлага иржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн сургуулийн оюутныбайранд тэсэрч, дэлбэрэх зүйл байна гэсэн дуудлага өчигдөр иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид газар дээр нь ажиллахад дохионы пуужин байжээ.

Онцгой байдлын газрын алба хаагчид дохионы пуужинг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах тасгийн дарга ахлах дэслэгч М-д хүлээлгэн өгсөн байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ