Өөрийгөө хутгаар зүссэн гэх иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөв

Сэтгэл зүйн дарамт хямралаас болж амиа егүүтгэх оролдлогууд мэр сэр гарсаар байна. Гэхдээ энэ удаад амиа хорлох гэж байсан уу, үгүй юу гэдгийг одоогоор тогтоогоогүй байгаа юм. Тодруулбал, өчигдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 16 тоотод хүн өөрийгөө хутгалсан, хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлага ирж, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн А /21 настай, эрэгтэй/ баруун гарын эрхий хуруу, гэдэсний хэсгийг зүссэн байсныг анхны тусламж үзүүлэн, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ