Улаанбаатарт бороо орно

Тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр бороо орж сэрүүснэ.
2016 оны 08 дугаар сарын 30-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүнээс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Баян-Өлгий,Увс, Ховд, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар 22-27 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ