Г.Мандахнаран: “Монголын чөлөөт бөхийн холбоо” туслана гэдэгт найдаж байна

“Рио 2016” олимпийн наадамд шагналт тавдугаар байрт орсон Г.Мандахнаранд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноосалтаар цутгасан медаль хийлгэж өгөхөөр хандив цуглуулсан. Тус холбооныхон тав хоногийн турш хандивийн аян өрнүүлж, нийтдээ 20,4 сая төгрөг цуглуулж, алтаар бүрсэн медалийн хамтөчигдөр гардуулан өгсөн юм. Энэ үеэр МУГТ Г.Мандахнарантай цөөн хором ярилцлаа.

-ХҮҮГЭЭ ТАЙВШРУУЛАХ ГЭСЭН СЭТГЭЛИЙГ ЭНЭ ИХ СЭТГЭЛИЙН ДЭМД БАЯРЛАЖ БАЙНА-

-Шударга бусаар алдсан олимпийн медалийгард түмэн танд өглөө. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Монголын ард түмний сэтгэл шингэсэн медаль, хандивыг гардуулж өгч байгаа Чөлөөт бөхийн мастеруудын холбоонд баярлалаа,Монголын ард түмэндээ баярлалаа. Ард түмэн минь хичнээн агуу уужим сэтгэлтэй юм бэ. Хүүгээ тайвшруулах гэсэн сэтгэлийг энэ их сэтгэлийн дэмд баярлаж байна.

-Асуудал дагуулсан хүндхэн барилдаан болсон. Та барилдааны талаар бодлоо хуваалцах уу?

-Риогийн дэвжээнд барилдаж миний ялсныг бүгд мэдэж байгаа. Бас харсан шүү дээ. Цаг дууссанаас хойш торгох дүрэм байхгүй. Би 18 жилийн турш өдрийн зургаан цагаар тасралтгүй бэлтгэл хийж, энэ спортод хүч хөдөлмөрөө зориулж, хичээллэсэн учраас дүрмийг мэдэхгүйгээсээ болсон гэх асуудал байхгүй. Энэ 18 жилийн хугацаанд барилдаан дууссаны дараа торгодог дүрэм огт үзээгүй.

-Та сүүлийн дөрвөн секундэд үзэгчидтэйгээ баяраа хуваалцсан. Ийм зүйл байж болдоггүй гэж зарим хүмүүс тайлбарлах юм?

-Ямар ч спортод гоо зүй буюу үзэгч, шүүгчтэй харьцаж, хүмүүсийн сэтгэлийг татах үйлдэл хийж болдог. Энэ байдлыг минь, миний баярласныг, баяр хөөрийг шүүгчид буруугаар эргүүлж, өөрсдийн талд оноо өгч луйвардлаа. Олимпийн наадмаас сэтгэл гундуухан ирсэн ч ард түмнийхээ энэ их хүндлэл хайр халамж надад эрч хүч урам өгч байна.

-Багш тань эцсийг нь хүртэл явна гэж байсан. Таны хувьд?

-Луйвардуулсан медалиа буцааж авахын тулд бид олон улсын Спортын Арбитрын шүүхэд хандана. Ингэхийн тулд Монголын чөлөөт бөхийн холбоо, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Биеийн тамир хөгжлийн төв гээд надад тусална гэдэгт найдаж байна. Дэлхийн бөхийн холбооны болон ганц нэг шудрага бус хүмүүсийн шүүлтээр би медалиа авч чадаагүйдээ сэтгэл дундуур байгаа ч гэсэн эх оронтой хүн, хүлээгээд авах ард түмэнтэй хүн гэдэгтээ маш сайхан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ