Говь-Алтай аймагт газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс баруун хойд зүгт 41 км-т 2016.08.29-ний өдрийн 05:04:47 цагт /У-96001/00/, Ө-46001/00// 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай ООГФСХ-с цахим шуудангаар мэдээлэл ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б -ээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ