Жимсэнд яваад сураггүй болсон иргэнийг олжээ

Аялал зугаалга, самар, жимсэнд явах иргэдийн цуваа ойн зүг тасрахгүй үргэлжилж байна. Гэвч зарим иргэд ойд гэмтэх, төөрөх явдал их гарах боллоо. Хамгийн сүүлийн үеийн мэдээнээс дурдахад Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Тайлчийн нуруу” гэдэг газар иргэн Э /40 настай, эрэгтэй/ энэ сарын 27-ны өдөр жимсэнд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.08.29-ний өдрийн 12:58 цагтхүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 14 иргэн, 1 автомашин нийт 20 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагаа зохион байгуулж энэ сарын 30-ндбуюу өнөөдөр өглөө 07:00 цагт эсэн мэнд олсон байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ойд төөрсөн гэх дуудлагын дагуу эрлийн ажиллагаа зохион байгуулж, БЗД-ийн 23-р хороо, Улиастайн эцэсээс олсон талаар өмнө нь мэдээлж байсан.

Тиймээс цаашид иргэд ой хээрээр явахдаабусдаасаа холдож, хоцролгүй анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулъя.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ