Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал эхэлж “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” хэлэлцүүлгийг хийж байна.

Өнөө өглөө хуралдсан УИХ-ын чуулган дээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Төрийн байгуулалтын байнгын хороог цайны цагаар хуралдуулах саналтай байна. Үүний дараа өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд багтааж өгөөч. Тэгвэл өнөөдрийн дотор эцсийн хэлэлцүүлгийг хийгээд гаргачихмаар байна” гэсэн санал гаргасан тул өнөөдөр тус байнгын хороог хуралдуулахаар болсон.

Энэхүү тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын чуулганаар хийх эцсийн хэлэлцүүлгийг маргааш товлов.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дараа УИХ-ын чуулган хуралдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ