Оюутнууд заавал шинжилгээ өгч дотуур байранд орно

Шинэ хичээлийн жил эхлэхэд ердөө хоёрхон хоног үлдлээ. Энэ өдрүүдэд их дээд сургуульд элсэхээр орон нутгаас ирсэн оюутнууд дотуур байранд амьдрахаар урт дараалал үүсгэжээ.
Тэгвэл ийнхүү дотуур байранд орохыг хүссэн оюутнуудаас жилийн төлбөрөөс гадна ДОХ, тэмбүү болон сүрьеэгийн шинжилгээ авч байгаа юм байна. Ингэхдээ төлбөрт нь 5000-15000 мянган төгрөг суутгаж байгаа аж.
Энэ үнэ сургууль бүр харилцан адилгүй бөгөөд эрүүл мэндийн шинжилгээ заавал өгч байж оюутнууд дотуур байранд амьдрах эрхтэй болох юм байна.
Тухайлбал, #e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/15751">ДОХ, тэмбүүгийн шинжилгээг 7000 төгрөгөөр, сүрьеэ, рентгэн шинжилгээ 8000 төгрөг бол хамуугийн үзлэг үнэ төлбөргүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ