Эрдэмтэд: Хэрвээ хүүхдүүд өөрийгөө аюулгүй орчинд байна гэдгээ мэдэрвэл, илүү сайн сурдаг

Эрдэмтэд бүх сайн эцэг, эхийн хувьд чухал нэг мэдээлэл нийтлүүлжээ.Сурагчдын сурлагын амжилт нь хүүхдийн авъяас, чадвараас гэхээсээ, харин тэд өөрсдийгөө аюулгүй орчинд байна гэдгээ мэдэрч байгаа эсэхээс шалтгаалдаг болж таарч байна.

Сурагчдын сурлага ньсургууль дээртөдийгүй, гэр орондоо тэдний мэдэрч буй аюулгүй байдлын түвшингээс шалтгаалдаг гэсэн чухалдүгнэлтийг Канадын Монреаль хотын Конкордия их сургуулийн судлаачид хийжээ.

Тиймээс,хүүхдийнхээ сэтгэл зүйн болон сэтгэл санааны байдалд маш их анхаарал хандлуулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.Хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэднийг дэмжиж, ярьж хэлж байгааг нь анхааралтай сонсох нь чухал.Өөрийгөө тайван, аюулгүй орчин нөхцөлд байгааг мэдэрснээр сурагч оюуны чадварыг бүрэн дайчилж, түүнчилэн хичээл номондоо сайн дүн үзүүлж чадна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ