Хичээлийн шинэ жилийн нээлт 08:00 цагт орон даяар эхэлнэ

2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт маргааш эхлэнэ. Энэ жилийн нээлтийг есдүгээр сарын 1-нд өглөөний 08:00 цагт орон даяар эхлүүлэхээр болжээ. Энэ талаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг шийдвэр гаргажээ.
Тус шийдвэрт төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-иуд есдүгээр сарын 1-ний пүрэв гарагт улсын хэмжээнд хичээлийн шинэ жилийн нээлт болон эхний хоёр цагийн хичээлийг дор дурьдсан хуваарийн дагуу зохион байгуулахаар тусгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ