БНАСАУ-д дээд тушаалын хоёр хүнийг зенитийн их буугаар буудан алжээ

Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны биечилэн өгсөн захирамжийн дагууБНАСАУ-д дээд тушаалын хоёр ажилтныг олны өмнө зенитийн их буугаар бууданхороосонбайна. Өмнөд Солонгосын “Korea JoongAng Daily” сонины мягмар гарагийн дугаарт ингэж бичжээ.
Тус сонины сурвалжлагчид учрыг мэдэх хүний хэлснээр, хөдөө аж ахуйн сайд асан Хван Мин, боловсролын яамны дээд тушаалын ажилтан Ли Ен Жин хоёрыг цаазласан байна. Ялыг Пхеньяны цэргийн академийнхашаанд ёсоор гүйцэтгэснийг мэдээлж байна.
Учрыг мэдэх тэр хүн Хван Миний цаазлагдсаныг тайлбарлахдаа, “улс төрийн санаачлагыг нь Ким Чен Унд шууд тэрсэлсэн хэрэг хэмээн үзсэн учир түүнийг цаазласан байх хэмээнби ойлгож байна” гэж мэдэгджээ. Ингэхдээхөдөө аж ахуйн хуучин сайд чухамхүү ямар санал дэвшүүлсэн,яагаад уг саналыг тэрслэл хэмээн үзсэнийг тодруулан тайлбарлаагүй байна.
Цаазлагдсан хоёр дахь хүний тухайд гэвэл,тэр Ким Чен Унтай хийсэн уулзалт дээр зүүрмэглэснээр БНАСАУ-ын төрийн тэргүүний хилэнг төрүүлсэн гэж учрыг мэдэх хүн мэдэгджээ.Ли Ен Жинийг газар дээр нь саатуулж,улсыг аюулаас хамгаалах яамны ажилтнууд байцаасан байна. Түүнийг бас авилга авсан гэж буруутгажээ.
Хэрвээ мэдээлэл үнэн бол, энэ нь Ким Чен Уныг засгийн эрхэнд гарснаас хойш цэргийнхэн юмуу намын ажилтнуудыг цаазлаагүй анхны тохиолдол болохыг сонинд тодруулан тайлбарласан байна. Ийнхүү цаазласан ньУмард Солонгосынзаримдипломатч болон дээд тушаалын бусад хүн гадагшааоргон гарсантай холбоотой цэвэрлэгээний цар хүрээ өргөжиж байгааг гэрчилж байна гэж тэр хүн хэлжээ.
Умард Солонгосын нэг генерал Хятадад оргон гарсан нь наймдугаар сарын 1-нд тодорхой болсон юм.Тэрээр 40 сая гаруй ам. доллар авч явсан байна.
Петрбург дэх БНАСАУ-ын дипломат төлөөлөгчийн газраас энэ оны долоодугаар сард алга болсон Умард Солонгосын дипломатч Сөүлд очсон байсныг наймдугаар сарын 19-нд мэдээлсэн юм.Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны валютын сангийн эрхлэгчЕвропт алга болсон тухай мэдээлэл мөн өдөр басгарчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ