Хүүхдийн тухай сонирхолтой баримтууд

Аавууд хүүхдээ аль хэр өндөр болсныг, харин ээжүүд жин аль хэр нэмэгдсэнийг хэлдэг байна.

Дэлхийд хамгийн олон ихэр хүүхэд африкийн Нигери улсад төрдөг: Тодруулбал 11 төрөлт тутамдихэрлэх нэг тохиолдол байдаг байна. Японд ихрүүд хамгийн цөөн төрдөг бөгөөд 250 төрөлтөд нэг тохиолддог байна.

Нярай хүүхэд ногоон болон улаан өнгийг харж чаддаг бол, цэнхэр өнгө хардаггүй аж.

Австралид хуруу шилэнд үр тогтоосон хүүхэд дэлхийн бусад аль ч орныхоос олон төрдөг байна.

Төрөөд нэг өдөр болсон нярай хүүхдийн гарын атгалт нэг сартай хүүхдийнхээс хавьгүй их хүчтэй байдаг.

Сүүлчийн судалгааны дүнгээс үзвэл, багадаа сайн мөлхөж байсан хүүхдүүд сүүлд нь шууд босонгуутаа явсан хүүхдүүдээс илүү сайн сурдаг байна.

Шар үстэй хүүхдүүдхар үстэй хүүхдүүдийг бодволуур амьсгалын өөрчлөлтөд илүү мэдрэмтгий. Ихрүүд болон дутуу төрсөн хүүхдүүд мөн адил.Өвчин туссан, тариа хийлгэсэн болон стресст орсны дараа, түүнчлэн дархлаа бий болдог 6 сар хүртэл болон 1 ойгоос 2 ой хүртэлх хугацаанд цагагаарын өөрчлөлтийг хүүхэд онцгой хурц мэдэрдэг аж.

Хоёр мянган хүүхдээс барагцаалбал нэг нь төрөхдөө цахиур шүд нь цухуйсан төрдөг байна. Дэлхийн нэлээд олон удирдагч, тухайлбал зарим эзэн хаан, дарангуйлагчийм шүдтэй төрсөн нь сонин юм. Тэдний дунд Юлий Цезарь, Ганибал, Шарлемань, Наполеон, Муссолин, Гитлер байжээ.

Хүүхдийн олон эмч нарын үздэгээр, хөхний сүүгээр өссөн хүүхдүүд эхийн сүү орлуулагчаар хооллож байсан хүүхдүүдийг бодвол,хөхнөөс нь гаргасны дараа янз бүрийн хоолыг их дуртай иддэг байна. Хөхний сүү янз бүрийн амттай байдаг бол, сүү орлуулагч ямагт нэг л янзын амттай байдгаас ингэдэг ажээ.

Шведэд 12 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан реклам явуулахыг хориглодог хууль үйлчилдэг байна. Энэ насанд хүүхдүүд их итгэмтгий байдагбөгөөд тиймээс реклам тэдний сэтгэхүйд сөргөөр нөлөөлж болдог байна.

Археологчид Эртний Персийн нутгаас хамгийн эрт үеийнхэд тооцогддог хүүхдийн тоглоом олжээ.3000 жилийн настай энэ тоглоом Луврын музейд хадгалагддаг байна.

Хүүхдийн эвлүүлдэг тоглоом үйлдвэрлэдэгнэрт “Лего” пүүс ийм төрлийн маш олон тоглоом үйлдвэрлэсэн учир, өнөөдрийн байдлын Дэлхийн оршин суугч бүрт тус бүр 30 ширхэг эд анги ногддог байна.

“Лего” тоглоомын эд ангиудыг хийдэг хуванцарт рентген зураг авахад сайн гэрэлтдэгтусгай бодис нэмдэг байна. Хүүхэд эд ангийг залигаж магадгүй хэмээн ингэдэг ажээ.

Олон улсын хүүхдийг хамгаалах өдрийг зургаадугаар сарын 1-нд тэмдэглэдгийг бид бүгд мэднэ. Харин Сейшелийн арал улсад энэ баяр бүтэн сар үргэлжилдэг байна!

4 настай хүүхэд хоногт дунджаар бараг 450 асуулт асуудаг байна.

Британийн эрдэмтдийн судалгаанаас үзвэл,компьютертай байнга харьцдаг хүүхдүүдтоонд хавьгүй сайн байдаг бөгөөд компьютер дээр ажилладаггүй үе тэнгийнхнийгээ бодвол, илүү түргэн уншиж, бичиж сурдаг аж.

Хэрвээ эх нь I бүлгийн цустай, эцэг нь II бүлгийн цустай бол, хүүхэд III бүлгийн цустай төрж болдог, энэ нь хүүхэд өөр эцгийнх гэсэн хэрэг огт биш. Хүүхдийн цусны бүлэг нэг бол эцэг, эхийнхээ аль нэгний бүлэгтэй адилхан, үгүй бол тэдний цусны бүлгийн нийлбэртэй адил байдаг байна.

Жижиг хүүхдийн хувьд телевизор нь өвдөлтийг намдаадаг сайн хэрэгсэл байдаг.Сонирхолтой нэвтрүүлэг юмуу хүүхэлдэйн кино үзэх үедээ хүүхэд сатаарч,өвдөлтөө анзаарахаа больдог байна.Хүүхдийн эмч нар үүнийг амжилттай сайн ашигладаг аж.

6 хүртэл насандаа хүүхдүүд хамгийн их түлэгдэж, бэртэж гэмтдэг байна.

Нярай хүүхдийнараг ясанд 270 орчим яс, харин насанд хүрсэн хүнд 213 яс байдаг. Бусад яс нь яасан бэ?Насжихын хэрээр зарим яс нийлж, нэг яс болдог.Насанд хүрсэн хүний ясны тоо ч өөр өөр байдаг бөгөөд энэ нь хувийн онцлогоос шалтгаалдаг аж.

Вольфганг Амадей Моцарт 3 ойтоогоосоо хөгжим зохиож эхэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ