Хуурамч мөнгөнүүд илэрчээ

Нийслэлд өчигдөр хоёр газарт хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, 16:30 цагийн орчимд Голомт банкинд гүйлгээ хийх гэж байсан 35 настай Б гэх эмэгтэйн 60 мянган төгрөгнөөс хуурамч 20 мянгатын дэвсгэрт илэрсэн байна.

Мөн 13:04 цагийн орчимд Төрийн банкинд гүйлгээнд хуурамч 100 юань илэрчээ.

Одоогоор дээрх хоёр тохиолдлыг Баянгол, Хан-Уул дүүргийн хэлтсүүдэд шалгаж эхэлжээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ