Мансууруулах ургамал хэрэглэж байсныг илрүүлж баривчилжээ

Өнгөрсөн амралтын өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамал хууль бусаар хэрэглэж, тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороо Дарь-Эх орчимд, Улаанбаатар хотын харьяат 18-29 насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй каннабисын төрлийн ургамал хэрэглэж байхад нь баривчилж, эд мөрийн баримтаар хар ногоон өнгийн нунтаг ургамал хураан авч, сэжигтнүүдийг хорих 0461-р ангид цагдан хорьж мөрдөн байцаалт явуулж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ