М.Оюун-Амгалан нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэв

2008 оны 5 сардэрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан М.Оюун-Амгалан нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, Тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. М.Оюун-Амгалан нар нь нийт 34 удаагийн үйлдлээр иргэдийг залилан мэхэлж, 700 сая гаруй төгрөгний хохирол учруулсан залилангийн хэрэгт шалгагджээ. 2008 оноос хойш дээрх хэрэгтмөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлж байсан боловч, анхан болон давж заалдах шатны шүүхээс "хохирлын хэмжээг дахин тогтоолгох" гэх шалтгааны улмаас хэргийг шийдвэрлэхгүй, прокурорт удаа дараа буцааж байжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 31–ний өдөр М.Оюун-Амгалан нарт холбогдох хэргийгшүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгдэгч М.Оюун-Амгаланд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, Тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 1 сая төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэн, 10 жил 1 сар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх, шүүгдэгч Б.Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, Тусгай ангийн148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэн, 5 жил 1 сар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар ялыг өршөөн хэлтрүүлэх, шүүгдэгч Г.Бадамцоо, Л.Бямбабаяр, Ч.Эрдэнэчимэг, Г. Болормаа, О.Баттулга нарыг Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж уг ялыгЭрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгож, хохирлыг шүүгдэгч тус бүрт прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар хувь тэнцүүлэн гаргаж төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор А.Дэлгэрмөнх оржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ