Гуравдугаар эмнэлгийн өмнөх талбайг автомашины зогсоол болгож тохижуулна

Олон жилийн турш цас борооны улмаас эвдэрсэн, хонхорхой газарт нь ус ихээр тогтдогбайсан Гуравдугаар эмнэлгийн өмнөх замыг ус зайлуулах шугамтай, явган хүний замтай зогсоол болгон шинэчлэхээр боллоо. Энэхүү ажлыг Замын сангийн хөрөнгөөр хийх бөгөөд хотын Ерөнхий менежерийн өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн 10 хоногийн дотор эскиз болон ажлын зургийг гүйцэтгэж өнөөдөр тохижилтын ажлыг нь эхлүүлэхээр боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ