Улаанбаатар, Улаан-Үд хотын харилцаа шинэ шатанд гарна

ОХУ-ынБуриадУлсынУлаан-Үд хотын даргаАлександрМихайлович Голковын урилгаарНийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд9 сарын 1-нээс9 сарын 4-ний өдрүүдэдалбан ёсны айлчлал хийж байна.Тэрээр гадаад албан ёсны анхны айлчлалааах дүүгийн харилцаатайУлаан-Үд хотоос эхэллээ.350 жилийнхээ ойг энэ өдрүүдэд ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байгаа тус хотын удирдлагуудНийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчС.Батболдыг хүндэт зочноор урьсан юм.

Улаан-Үд хотындарга А.М.Голковхүндэт зочноо хотын захиргааны байрандаа угтан авч,харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцлаа. “Юуны өмнөбидний урилгыг хүлээн авчУлаан-Үд хотынтүүхт баярт оролцож байгаад талархаж байна.Манай хоёр хотэртнийтүүхт холбоотой. Тиймээсч ах дүү хотууд хэмээн хэлэгддэг.Монгол Оросын харилцаа ч стратегийнтүншлэлийн хэмжээнд хүрсэн.

Улаанбаатар хот өдрөөс өдөрт өнгөө засан хөгжиж байгаа хот.Байгалийн баялаг ихтэй танай улсад хөгжлийн олон боломж гарц байгаагийн зэрэгцээ, манай 2 хотын хувьд чах дүүгийн найрамдалтхарилцаагаадээдэлсээр ирсэн. Үүний нэг тод илрэл ньажил алба ихтэйч гэлээ бидний урилгыг хүлээн авч, Улан-Үд хотын 350жилийн ойдирсэн таныболонМонголын ард түмний хүндэтгэл юм” гэлээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчС.Батболд хэлэхдээ ”Улаан-Үд хотын350 жилийн ойн баярын мэндийг хувиасаа болон нийслэлийн сая иргэдийнхээ өмнөөс танд хүргье. Буриад зон олны энэ сайхан баярын мэндийгУИХ-ын даргаМ.Энхболд,МУ-ынЕрөнхий сайдЖ.Эрдэнэбат нартандхүргэж байгааг уламжлахад таатай байна.Манай хоёр хотын харилцаатүүхийнжим, иргэд хоорондынхарилцаагаараа улам өргөжин тэлж байна.ОХУ,Монгол улсын иргэдвизгүй зорчиж эхэлснээр 2хотын болон иргэдийн харилцаа улам бүр ойртсон.Цаашидхарилцаагаа эдийн засагжуулж,харилцан ашигтай,хотуудын хөгжлийг шинэ шатанд гаргах саналтай байгаагаа хэллээ.ОХУнь Монголчуудын хувьд ойрхон. Бас дотно байдаг.Тиймээс чулсууд, ах дүү хотууд хамтдаа хөгжинө гэж бодож байгаагаа хэллээ.

Улаан-Үд хотын350 жилийн ойдОХУ-ын10 гаруй хотын дарга уригдан оролцож байгаагийн зэрэгцээтөрийн өндөр дээд хэмжээний зочид ирсэн гэдгийгУлаан-Үд хотын даргаА.М.Голков онцолсон.МөнДархан-Уул, Орхонаймгийн дарга нар болонМонгол Улсын Дуурь бүжгийнэрдмийн театрынгоцлол дуучид ирсэн гэдгийг хэллээ.

Олон мянган Монгол залуус ОХУ-ынУлаан-Үд хотод суралцаж төгссөн. Одоо ч суралцаж байна.Тус хотынойн баяртМонгол Улсын засгийн газар онцгой анхаарч, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчС.Батболдөөрийн биеэр хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа мөн илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлдНийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.БатболдУлаан-Үд хотын даргаА.М.Голковыгтааламжтай цагтааУлаанбаатар хотодзочлохыгурьлаа гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ