Осолд өртсөн хүүхдийн асран хамгаалагчид хариуцлага тооцохоор шалгаж байна

Өчигдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зам тээврийн осолд өртсөн 8 хүүхдээс 3 хүүхэд нь хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ бэртэж гэмтжээ. Тиймээс Монгол улсын ЗХАБТХ-ийн 13.2.7 –д заасан заалтын дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар шалгалтын ажлыг эхэллээ.
ЗХАБТХ-ийн 13.2.7-д Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэмээн заасан байна.
2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 308 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн нийт 8 дуудлага бүртгэгдсэнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 6 хүүхэд байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал:
1. БГД-ийн нутаг Хасбаатарын гудамж, Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн хойд гарцан дээр T.Crown маркийн авто машины жолооч нь явган зорчигч 08 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээн ослын газрыг орхиж явсан.
2. БЗД-ийн нутаг Гэр хорооллын зам, Мэнгэт хүнсний дэлгүүрийн баруун замд T.Prius маркийн авто машины жолооч нь явган зорчигч 11 настай эрэгтэй П-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсныг илрүүлэн жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон үйлдсэн болно.
Хөдөө орон нутагт:
1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу явах чиглэлд 8 дахь км-т S.Musso маркийн авто машин замын хажуу руу онхолдож 45 настай эрэгтэй Т-ийн амь нас хохирсон.
ЭРХЭМ ЖОЛООЧ ТА СУРГУУЛЬ БОЛОН ЦЭЦЭРЛЭГИЙН УРДУУР ЯВАХДАА ХУРДАА СААРУУЛНА УУ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ