"Бүргэдийн анчин охин"-ыг олон улсын кино наадмууд хүлээж байна


“Eagle Huntress” буюу “Бүргэдийн анчин охин” кино АНУ-ын кино театруудад ирэх сард гаргахаар болжээ. Гурван жилийн өмнө Баян-Өлгий аймагт болсон Бүргэдийн баярын үеэр 78 эрэгтэй бүргэдчинг 13 настай Н.Айшолпан ардаа орхин тэргүүлж олны анхааралд орсон юм. Тэр үед Израилын гэрэл зурагчин Ашер Свиденский охины гэрэл зургийг дэлхийн томоохон хэвлэлд илгээснээр Н.Айшолпан алдартай болсон билээ. Үүний дараа Ашер Свиденский, найруулагч Отто Белл нар хамтран Н.Айшолпаны тухай баримтат кино хийх ажлыг эхлүүлж, 10 гаруй удаа Монголд ирж зураг авч ““Бүргэдийн анчин охин” киног бүтээсэн. Уран бүтээлээ энэ оны нэгдүгээр сард “Sundance” кино наадамд анх удаа олны хүртээл болгожээ. Одоо тус киног олон улсын алдартай кино наадмууд хүлээж буй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ