Төрийн хошой шагналт Н.Жанцанноров профессор цол хүртлээ

Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн эрдмийн зөвлөлөөс Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт профессор цол хүртээжээ.

Тэрээр ийнхүү боловсрол шинжлэх ухааны дээд цол хүртлээ.

Н.Жанцанноров профессор 1971 оноос Багшийн сургуульд хөгжлийн онолын багшаар ажиллаж эхэлсэн юм. 2010 оноос хойш СУИС-ийн тэргүүлэх профессор, Хөгжмийн урлагийн сургуулийн профессорын багийн ахлагч, Эрдмийн зөвлөлийн даргаар тус тус сонгогдон ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ