УЛААНБААТАРT өдөртөө 13-15 градус дулаан

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. Энэ сарын 5-нд буюу маргааш төв болон зүүн аймгуудын зарим газраар, энэ сарын 6, 7-нд зүүн аймгуудын зарим газраар, 8-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон зүүн аймгуудын зарим газраар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно.
Салхи маргааш буюу энэ сарын 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6-нд говь, талын нутгаар, 7-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 6-наас нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.
-УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР 15 ГРАДУС ДУЛААН БАЙНА-
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ