Улаанбаатарт 16 хэм дулаан

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орж, сэрүүхэн байна.

2016 оны 09 дүгээр сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 15-17 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ