Өнөөдөр болох зарим онцлох үйл явдлууд

  1. 10.00 цагт Удирдлагын академийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт болно. Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ТАЗ-ийн дарга Б.Цогоо нар оролцоно.
  2. Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт”-ын нээлт 14.00 цагт ХААИС дээр болно.
  3. Сагсан бембегийн Олон улсын "Чингис хаан кап" тэмцээний хэвлэлийн бага хурал Шонхор туверын 12 давхарт 12.00 цагаас болно. Хэвлэлийн бага хуралд Хойд Солонгос, Монгол улсын vндэсний шигшээ багийн тамирчид оролцоно.
  4. 11:00 цагаас МУ-ын эдийн засгийн хямралаас гарах гарц буюу ISO сэдвээр британийн стандартын байгууллагаас мэдээлэл хийнэ.
  5. 11:30 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Итгэл, Найдвар, Боломж-Улаанбаатар 2016” хандивын гүйлт болох талаар "Ахилис Монгол" олон улсын байгууллага мэдээлэл хийнэ.
  6. 13:00 цагаас Монголын ууган хип хоп хамтлагуудын нэг болох "Ice Top” энэ жил 20 нас хүрч байна. Тэд 20 жилийн ойдоо зориулан "Баярлалаа” бие даасан тоглолтоо толилуулахаар болсон талаар мэдээлэл хийнэ. Ирсэн сэтгүүлчдэд мандат олгоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ