Дэлхийн дарангуйлагч нарын анхны ажил мэргэжил

Улс төрийн болон цэргийн жанжнуудыг бодвол, дарангуйлагч нарыг илүүтэй дурсдаг. Засгийн эрхэнд гарах хүртэл тэд багшаас аваад зураач хүртэл ажил хийж явжээ.

Бенито Муссолини эхлээд багшаар ажиллаж, харин дараа нь улс төрийн сэтгүүл зүйд оржээ.

Бенито Муссолини “хэсэг хугацаанд багшаар ажиллаж, харин энэ ажилд огт таарахгүй нь гэдгээ удалгүй ойлгожээ” гэж британийн нэвтэрхий толь бичигт бичсэн байна. Дараа нь тэр Швейцарьд очиж, улс төрийн гайгүй сэтгүүлч болох хүртлээ аар саархан ажил хийж, гэдсээ тэжээж байжээ.

Ким Ир Сендэлхийн хоёрдугаар дайны үед зөвлөлтийн армийн хошууч явжээ

1930-аад онд Ким Ир Сеняпоны эзэгнэлийн эсрэг партизаны эсэргүүцлийн хөдөлгөөнд нийлжээ. Сүүлд нь тэр зөвлөлтийн армийн хошуучийн хувиар солонгосын цэргийг командлах болсон байна.

Иосиф Сталин шашны сургуульд сурч, харин сүүлд нь давтлагын багш, албан хаагч болжээ.

Сталины сүсэгтэй ээж нь хүүгээ санваартан болгохыг хүссэн учир тэр Тифлиссийн шашны сургуульд орж суралцжээ. Тэрээр гайгүй сайн сурч байсан ч, 1899 онд сургуулиа орхисон байна. Дараа нь багш, Тифлиссийн одон орныг судлах оргилд бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байжээ.

Адольф Гитлер усан будгийн зураач байжээ.

Гитлер дүрслэх урлаг сонирхож байсан бөгөөд харин үүнийг нь эцэг нь дэмждэггүй байсан байна. Тэрээр Вена хотод цайны газарт хар бор ажил хийж, усан будгаар зураг зурдаг байсан ч, эцсийн дүнд дүрслэх урлагийн академид орох гэж хоёр ч удаа оролдоод, бараагүй байна..

Пол Пот хувийн сургуульд түүх, газар зүй, францын уранзохиолын хичээл заадаг байжээ.

Пол Пот Парист тэтгэлэгтэйгээр радиоэлектроник судалж байжээ. Гэвч хувьсгалт үйл ажиллагаанд татагдан орсноор өөрийн цагийг хичээлээс гадуур өнгөрүүлж, улмаар шалгалтад унасны учир түүний тэтгэлгийг зогсоосон байна. Тэр нутагтаа буцаж ирээд хувийн сургуульд багшилж байжээ.

Угандын дарангуйлагч Иди Амин тогоочийн туслах, боксын аварга, чадварлаг усанд сэлэгч байжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ