Тансаг хэрэглээ "ӨНДӨР" байхаа больсон

Шинэ засаг төсвөө жоохон зузаалахын тулд татвараа нэмэх яриа ирж буй 7 хоногийн гол сэдэв хэвээр байх бололтой. Энэ багцад эрх баригчид тансаг хэрэглээний орон сууцанд татвар ногдуулах тухай ярьж эхэлсэн.Харин яг төслөө УИХ-аар оруулж дэмжүүлэхдээ 150–иас дээш м.кв орон сууцанд гэж тодотгожээ. Зөвхөн тансаг зэрэглэлийнх гэж байснаа дундаж давхаргыг хамруулан татварт бөөндсөн асуудал энд харагдаж байна. Тансаг зэрэглэлийг зөвхөн метр кв –аар хэмждэггүй байна. Товч харьцуулалт хийж харцгаая.
Тансаг орон сууцны тоо, чанараараа дэлхийд дээгүүрттооцогддог улс бол Сингапур байна. Манайхыг бодвол жинхнээсээ “БАР” болсон энэ улс 5.5 сая хүн амтайгаас 90 хувь нь орон сууцанд хамрагдсан. Тус улсын олон улсын Архитектурын Их наадамд дэлхийн шилдэг барилгаар шалгарсан “тансаг байшин” гэхэд “The Interlace”, тагтан дээрээ автомашины гараштай “Хамилтон Скоттс” зэрэг өвөрмөц хэв маягтай, хүний тавлаг амьдрах нөхцлийг дээд зэргээр хангасан, гайхамшигт интерьер загвар бүхий олон тансаг орон сууц байх юм.
Цаашлаад тансаг орон сууцнуудын жишээ олныг өгүүлж болно. Бидний жишээлэх дуртай Америкт нэг сая ам.доллараас дээш үнэтэй орон сууц тансаг ангилалд багтдаг болоод уджээ. Гэхдээ орчин үед үнээр зааглан тогтоосон энэ хэмжүүр тун бүдүүн барагт тооцогдох болсон. Одоо бол үүнийгээ тун хоцрогдсон гэж үздэг. Учир нь тухайн улс, хотоосоо хамаараад гадна байрны хэмжээ (ам метр), байршил, цонхоор үзэгдэх орчин, ногоон байгууламж, аюулгүй байдал, ерөнхий төлөвлөлт, дэд бүтэц, консьерж /угтах/ үйлчилгээ, болон бусад үйлчилгээний төвүүд багтахын сацуу эдгээр нь хүний хэрэгцээнд хэр нийцсэн зэрэг нь тансаг ангилалд багтах эсэхийг шийдэж байна.
Манай улсын хувьд Tower, Residence, Village, Apartment хэмээгдэх сууцууд Luxury буюу “Тансаг” зэрэглэлийн орон сууцанд нэрлэгддэг гэнэ. Эдгээр нь дээр дурьдсан харьцуулалтад тун дөхөж очсон буюуихэнх нь хотын “А” зэрэглэлийн бүсэд байршилтай, ногоон байгууламжийн хувьд олон улсын жишигт дөхүүлсэн, техник технологийн дэвшил, уран барилгын өвөрмөц шийдэл, консьерж үйлчилгээ зэрэг шалгуурт тэнцэхээр болсон гэж үнэлэгдсэн юм байна. Мөн тансаг зэрэглэлд багтахын тулд“International Prop-erty Awards” олон улсын үл хөдлөх хөрөнгийн шилдгийг шалгаруулах наадмаас тэргүүн шагналыг хүртсэн барилга ч бий гэнэ.
Хэрвээ танай байр орон сууц 150 метр квадратын болзлоо хангаж тансаг зэрэглэлд орж татвар төлөхөөр болсон бол тансаг зэрэглэлд багтаж буй эсэхээ дараах харьцуулалтаар харчихаж болох юм байна.
Чанар.Барилгын үндсэн хийц/Төмөр карказ эсвэл бүрэн цутгамал/ эсэх, Таван одтой цахилгаан шат, Аваарын гарц бий эсэх. Барилгын үндсэн тоноглол/Сантехникийн материал, шал, хаалга, цонх, цахилгаан, агааржуулалт, ванн, суултуур/, мөнНэмэлт тоноглол ямар байх
/Гал унтраах систем, галын дохиолол өгөх, эрчим хүчний хэмнэлттэй систем, хаалга, цонхны дохиолол, ус, чийгний хамгаалалт, домофон, агааржуулагч, Камин зуух зэрэг
Байршлын үнэ цэнэ. Хотын төвд ойр, Хорт хий, өндөр үелзэл, хог хаягдал цацраг идэвхит бодис, хөрсний бохирдлоос алслагдмал, Тасралтгүй нүргэлсэн дуу чимээ байхгүй,Инженерийн шугам сүлжээ төвлөрсөн /төвийн болон өөрийн эх үүсвэр, бусад нэмэлт эх үүсвэртэй/, Эргэн тойрны байршилд төрөл бүрийн үйлчилгээний төв төвлөрсөн, Орц гарц /3 болон 4 талаасаа хатуу хучилттай замаар холбогдсон/ байх зэрэг
ОрчинХүүхдийн тоглоомын талбай, /хүүхдийн тоглоом болон тоглох талбайн аюулгүй байдал/, Хотхоны тохижилт /нийт талбайн 25-30 хувь нь ногоон байгууламж байх/, Нийтийн эзэмшлийн талбайн нэг хүнд ногдох хэмжээ, Амралт, цэцэрлэгт талбай, биеийн тамирын зориулалттай, Гоёлын болон нар, байгалийн гэрлийн тусгал бүхий гэрэлтүүлэг, Хотхоны эргэн тойрон хамгаалалтын бүрэн хашаатай, 24 цагийн камерын хяналттай, 24 цагийн харуул хамгаалалттай, Нэг давхарт оногдох айлын тоо, Цонхоор харагдах орчин /3 буюу 4 зүг/, Өрөөний зохион байгуулалт /таазны өндөр, ариун цэврийн өрөөний тоо, интерьер засал, цонхны хэмжээ/
Тансаг орон сууцнь эдгээр үндсэн шаардлагыг хангахын дээрцаашлаад барилга хоорондын зай 10 м-ээс дээш байх, нэг айл нэг ба түүнээс дээш автомашины дулаан зогсоолтой байх, нэмэлт тохижилт /Бассейн, фитнесс, супермаркет, зоогийн газар, кафе, дуудлагын үйлчилгээ, бусад төвүүд байрласан/ зэрэг шаардлагууд хөврөнө.
За ингээд тун удахгүй мөрдөж эхлэх тансаг орон сууцны татварт багтахаар болсон бол тансаг зэрэглэлд багтах эсэхээ нэг харьцуулан харцгаана уу. Мөн тансаг орон сууцны ангилал тогтоож шинэ татварыг бодож гаргасан төрийн сайдууд ч гэсэн нэг харчихад зүгээр.
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ