Товчоодоос хураан авсан тарваганы махыг шинжилж байна

Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооноос хураагдсан 90 ширхэг тарваганы тулмыг бичил харах, нян судлал, ийлдэс судлалын аргаар шинжилж, тарваган тахал өвчний холбогдолгүй болохыг тогтоосон тул эдгээрийг 72 цаг 0.3 хувийн жавелионы уусмалд байлган халдваргүйжүүлэн устгалд оруулсан байна. Устгалын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьжээ.
2016 оны 9 дүгээр сарын эхний 7 хоногийн байдлаар СХД-ийн нутаг дэвсгэр дэх “Баруунтуруун”, ”Эмээлт” АТШБТовчоодоос ирсэн 2 удаагийн дуудлагаар 2 ширхэг арьсгүй бүтэн тарвага хураан авч, ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораторид тарваган тахал болон түүнтэй хам тохиолдох өвчний шинжилгээ хийгдэж байгаа юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ