Халдварт бус өвчинтэй тэмцэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

ДЭМБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан багманай улсадэнэ сарын 5-наас 9-ны өдрүүдэд ажиллаж, халдварт бус өвчинтэй тэмцэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд үндэсний болон бүсийн түвшиндсудалгаа хийж нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх юм. Тэд өнгөрсөн оны 09 сард манай улсад багаараа ирж халдварт бус өвчний асуудлаар урьдчилан сэргийлэх ажлыгхэрхэн хийх талаар ярилцажбодлого төлөвлөлтийн түвшиндзөвлөмж гаргаж байсан билээ.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ДЭМБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхамтарсан багийн гишүүдтэй өнөөдөруулзажхалдвартөвчний урьдчилсан сэргийлэлт хяналтанд хөрөнгө оруулалтыгтатах, шийдвэр гаргагчдынанхааралд хүргэх, оролцогч талуудын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа.

Энэ үеэр НҮБ-ын төрөлжсөн агентлагуудын багийн ахлагч Др. Николас Банатвала халдварт бус өвчнөөрид хөдөлмөрлөжбүтээх40-өөд насны хүмүүсихээр өвчилж амь насаа алдах тохиолдол ч байсаар байна. Тиймээс бидхалдварт өвчний тухайдбизнес кейсзөвлөмж гаргах шийдэлд хүрсэн гэдгээ хэлж байлаа.

Энэ удаагийн зөвлөхүүдийн багт эдийн засагч, нийгмийн хөгжлийн асуудлаармэргэшсэнолон улсын зөвлөх мөн үндэсний зөвлөхүүд ажиллах юм. Ийнхүү хамтарсанмэргэжлийн баг ажилласнаарМонгол улсын хувьд ХБӨ-тэй тэмцэх үйл ажиллаганы эдийн засгийн үр ашгийг тооцсон нарийвчилсан загварчлалтай болох бөгөөд нөхцөл байдлын үнэлгээнд суурилсан бодлогынчиглэлүүдийгашиглах боломж бүрдэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ