Хоёр хоног сураггүй болсон самарчин отогтоо эргээд иржээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Хэрц” ууланд самар түүж явсан иргэн Б /42 настай, эрэгтэй/ энэ сарын 02-ны өдөр сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 04-ний өдрийн 10:30 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, ар гэрийн 3 иргэн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад иргэн Б самарчдын отог дээрээ эсэн мэнд ирсэн тухайгаа ар гэрийнхэндээ утсаар мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Тасархай” гэдэг газар иргэн Г /26 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ энэ сарын 03-ны өдөр малдаа яваад сураггүй болжээ. Харин энэ сарын 04-ний өдрийн 16:05 цагтэнэ тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн “Наран тээл” гэдэг газар иргэн Э /33 настай, эрэгтэй/, Д /31 настай, эрэгтэй/ нар 2016.08.28-ны өдөр малдаа явахаар гэрээсээ гараад сураггүй болжээ. Тэдний ар гэрийнхний “Орхон” голын усанд эрэн хайх хүсэлтийг мөн энэ сарын 04-ний өдрийн 08:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1автомашин, 1 завьтайгаар Орхон голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн ажиллагаагаар 2016.09.04-ний өдрийн 18:55 цагт иргэн Д /31 настай, эрэгтэй/-гийн цогцсыг Орхон голын эргээс олсон. Харин иргэн Э /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ