Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Малчид, тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна.

2016 оны 09 дүгээр сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ