Амьдралын саажилтыг даван туулж алдартан болсон түүх

Түүнийг төрөх үед нүүрний мэдрэлийн төгсгөлийг гэмтээснээс болж хацар, уруул, хэл нь мэдээ муутай болж саажжээ. 11 настайдаа эцэг эхийнхээ салалтыг даван туулж, 13 нас хүртэлээ 10 сургууль дамжжээ. Түүнийг сахилга батаас нь шалтгаалан сургуулиас байнга хөөж байлаа.
Хүүхдүүд түүний ойлгомжгүй яриа, намхан нуруунаас болж үргэлж дээрэлхэж зоддог байв. 24 нас хүртэлээ амьтны хүрээлэнгийн тор цэвэрлэгч, зочид буудлын хаалгач, шөнийн клубын хамгаалагч хийж байсан. Жүжигчин болохыг мөрөөддөг байсан ч ойлгомжгүй яриа, гадаад төрхнөөс нь болж түүнд дүр өгдөггүй байсан. 300 гаран студид, нэг студид нь ядаж 4 удаа очиж бүртгүүлдэг байсан. Түүнд дүр өгөх ганц ч студи байгаагүй.
30 настайдаа эхнэрийнхээ гоёлын зүүлтийг зарсанаас болж ой хүрч буй хүүхдээ аваад эхнэр нь салж явсан. Удалгүй тэжээж чадахаа больсоны улмаас нохойгоо 50$-оор зарсан гэдэг. Тэр жилдээ нэгэн үдэш уушийн газарт шар айраг шимж суунгаа үзсэн боксын тэмцээн түүний сэтгэлд маш их хүрсэн тул 2 хоногийн дотор кино зохиол бичиж зөвхөн өөрөө гол дүрд нь тоглоно гэсэн болзолтойгоор 25000$-оор зохиолоо зарсан байна.
Кино гайхалтай амжилт олж Оскарын шагналын 10 төрөлд нэр дэвшиж, олон сая долларын орлогыг түүнд авчирчээ. Энэ хүнийг Сильвестр Сталлоне гэдэг. Киноны нэр Рокки...
Ш.Батзориг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ