Өнөөдөр болох зарим үйл ядлууд

  1. Туушин зочид буудлын Соёмбо танхимд 09.00 цагаас Монгол, Орос, Хятадын оюуны өмчийн байгууллагуудын 4 дэх удаагийн бага хурал болно.
  2. 10.00 цагт ШУТИС-ийн хичээлийн 10-р байранд /ХУД-ийн урд хуучнаар Нэхмэлийн хүрээлэн/ Японы Shima Seiki фирм Азид дахь 500 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй сургалтын төвөө байгуулах үйл ажиллагаа болно.
  3. 10.00 цагт Төрийн ордны Шадар сайдын өрөөнд Улсын Онцгой комиссын анхны хурал болно.
  4. Монгол-Германы чуулганы 14-р бага хурал 10.00-18.00 цагийн хооронд Шангри-Ла зочид буудлын хурлын 1-р танхимд болно.
  5. Төрийн ордны ёслолын их танхимд 11.00 цагаас УИХ-ын гишүүн, Монголын Жүдо бөхийн академийн Дэд ерөнхийлөгч Октябрийн Баасанхүү олимпийн тэмцээнд өндөр амжилт гаргасан багш, дасгалжуулагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ.
  6. ОХУ-ын Москвагийн филармонийн гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков манай улсад анх удаагаа “Соло концертын үдэш” сэдэвт сонгодог хийлийн тоглолтоо зохион байгуулна. Тоглолтын хэвлэлийн бага хурал 12.00 цагт Улсын филармонид болно.
  7. 13.30 цагаас MN мэдээллийн төвд "Оппэн" Японы арьс арчилгаа, гоо сайхны брэндийн албан ёсны дэлгүүр, салон нээгдсэнтэй холбогдуулан "Оппэн косметикс" ХК-ийн захирал мэдээлэл хийнэ.
  8. ​16.00 цагаас Улаанбаатар хотын нийтийн төв номын санд Эко уншлагын цэцэрлэгийн нээлт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ