Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг илрүүлжээ

2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 339 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 272 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Зам тээврийн осолд өртсөн сургуулийн насны 1 хүүхэд байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч -1, явган зорчигч-3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Баянхошууны зам, Шунхлай ШТС-ын зүүн замд H.Accent маркийн авто машины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Prius маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 23 настай эрэгтэй Н нарын 2 хүн гэмтсэн.
2. СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Соёмбо кино театрын урд замд T.Prius маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч 56 настай эрэгтэй А, 07 настай эмэгтэй Н нарыг мөргөж гэмтээсэн байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ