Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар өнөөдөр 12.30 цагт ээлжит бусаар хуралдахаар зарласан. Хуралдаан яг одоо үргэлжилж байна. Долоо хоног бүрийн лхагва гарагт хуралдаж байгаа Засгийн газрын хуралдаанаар чухам ямар асуудлыг ийнхүү шуурхай хэлэлцэж байгаа нь хараахан тодорхой болоогүй байна.

Ээлжит бусаар хуралдах болсон нь төсвийн тодотгол болон зарим төрлийг татварт нэмэх хуулийн төслүүд өргөн барьсантай холбоотой гэх мэдээлэл байгаа юм.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ