Улаанбаатарт 16 хэм дулаан

Малчид, тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна.

2016 оны 09 дүгээр сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зүүн хэсгээр бороо, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус, Алтайн өвөр говиор 27-32 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ