Одоо боломж олгоё

Засаг төр ард түмнээ сонслоо. Шинэ засгийн газрын шийдсэн алхам болгож бөөндөн барьсанцалин хасах, татвар нэмэх хуулийн төслүүдийг Их хурал ээжлит бус чуулганаар үндсэндээ унагалаа. Магадгүй энэ нь хагас цэрэгжсэн шахуу хатуу зохион байгуулалттай МАН-ын хувьд засгийн газраа барьсан анхны алхам болж байх шиг байна. МАН дотор өөрийн бодолтой, олноо боддог гишүүдийн холч хараатай шахаа ч байсныг ил болсон нууц хурлынтэмдэглэл харуулсан.
Тэрхүү хаалттай хуралдааны тэмдэглэлийг харахад МАН үнэхээр хямарсан төсвөө яах вэ гэсэн гол сэдэв дээр ярилцсанаас хэн нэгний томилгооны тухай яриагүй л байсан. Улс төрийн нам хойно зарим нэг олонд ярьдаггүй яриа нь ил болсон.
... Одоо бол популизм хийх цаг биш. Хамгийн гол нь хэрэгжүүлэх гэж буй бодлогоо эхнээс нь олон нийтэд зөв ойлгуулах хэрэгтэй. Татвар нэмэх нь гэж хамаагүй эсэргүүцээд эцэст нь юу болов. "Төсвийн байнгын хороо татвартай холбоотой хуулийн төслүүдийг унагасанд харамсч байна. .." гэсэн Ерөнхий сайдын үгэнд чихэнд наалдах үг зөндөө л байлаа. Үнэндээ нэг дор бөөндсөн хасах, танах агуулгатай хуулийн төслүүд өөдрөг хүлээлттэй байсан иргэдэд шанаа өгөх шиг хатуу буухыг шинэ сайдууд нь төдий л тооцоогүй, алдаа гаргасан.
Ил болсон хурлын тэмдэглэлээс эдийн засаг үнэхээр хүндэрсэн ба цаашид хаана хаанаа бага улс төржин хамтдаа хямарлыг давах шаардлага байгааг олон нийт мэдэрсэн. Мөн онцлох нэг зүйл бол цалин хасах татвар нэмэх энэ дуулианы ард хавтгайрсан халамжуудыг хумих зорилтдоо шинэ засаг ойртож чадлаа. Халамжаар санал бөөнддөг дадал арилаагүй байхад сөрж хийсэн зоригтой алхам бол яах аргагүй энэ мөн. Үүгээр нь Ж.Эрдэнэбатын засагт анхны “лайк”-ийг дарж болох юм.
Ц.Нямдорж гишүүний хэлснээр 12 жил үргэлжилсэн төсвийн завхарлыг засах гэдэг нэг дор хийчихдэг ажил биш гэдгийг мөн бусаддаа харууллаа. Энэхүү үйл явдлын өрнөлөөр гоомой хуулийн төсөл бөөндөж хатуу үг их сонсож авснаараа засгийн газрын цочроо нь гарч ажил нь гарт нь орж эхлэх байх гэж найдаж байна. Мөрийн хөтөлбөрөө буцаан батлуулах байсан ээлжит бус чуулганаар хэмнэлтийн хуулийн төслөө унагаад дахин шинэ гарц хайх үүрэг авлаа. Зөвтгөж ярихынхаа оронд ямар алдаа гаргаснаа олж харж, түүнийгээ яаж засч сайжруулахаа л бодох хэрэгтэй гэсэн сургамжийг авлаа.
Одоо ажлыг нь хийлгэцгээе. Омогшин шүүмжлэхээ татаж полулизм –ээс нэг мөр ангижирч, төсвийн шинэчлэл хийхээр зориглосон шинэ засгийн 100 хоногийн тайланг хүлээцгээе. Бурууд нүд хурц, үг хатуу байх, популизм хийх хоёр ялгаатай. Нийгэмд буух ач тус, үр дүн нь ч хол зөрүүтэй.
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ