Албадан ажил хийх иргэдийг ажлын байраар хангалаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.4-т заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын Газар холбогдох хуульд заасан үүргийн дагуу шүүхээсалбадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн иргэдийг ажлын байраар хангаж ажиллууллаа. Шүүхээс 8 иргэнд албадан ажил хийлгэх ял ногдуулжээ. Эдгээр иргэд200-400 цагийн нийгмийн тустай хөдөлмөр эрхэлж, шүүхээс ногдуулсан ялыг эдэлсэн байна.Албадан ажил хийх ял эдлэх хугацаандаа дүүргийн Засаг даргын Тамгын газрын граш, болон гадна талбайн хог цэвэрлэх, авто машины зогсоолын зохицуулах, хүлээн авах заал цэвэрлэжээ.

Ялтнууд албадан ажил хийх хугацаандаа ажлаас хоцрох, таслах, архи согтууруулах ундаа хэрэглэх зэргээр зөрчил гаргаагүй аж. Мөн ажил олгогчоос тавьсан хууль ёсны шаардлагын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам, зааврааражлын өдрүүдэд 9-18 цагийн хооронд өдрийн 8 цагаар ажиллаж, элдэв зөрчил, дутагдалгүй албадан ажил хийлгэх ялын хугацааг эдэлж дуусгасан байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ